Үйлчилгээний нөхцөл


Удиртгал

Мерчант Портал ("бид") нь мессеж, интернэт, яриа, и-хэтэвч болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Та энэхүү нөхцөл, болзолтой уншиж танилцана уу. Ингэснээр та манай үйлчилгээг хэрэглэснээр та болон бидний хоорондын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийн талаар ойлголт авах юм.

Манай портал-д нэвтрэн ашигласнаар та эдгээр нөхцөл, болзлуудыг зөвшөөрч байгаад тооцогдох тул та портал-ийг ашиглахын өмнө анхааралтай уншина уу.

Хэрэв та компани, нөхөрлөл, нийгэмлэг, төрийн байгууллага болон бусад байгууллага ("Байгууллага")-ын өмнөөс Мерчант Порталыг ашиглаж байгаа бол та төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд танай Байгууллага энэхүү Нөхцөл, болзлуудыг дагаж мөрдөхөө баталж байгаад тооцно. Энэ тохиолдолд "та" гэдэгт танай Байгууллагыг ойлгоно.

Манай үйлчилгээг зүй зохистойгоор ашиглах

Та (a) Мерчант Портал болон өөрийн бүртгэл рүү нэвтрэх нууц үг зэрэг өөрийн бүртгэлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Таны нэвтрэх нэр болон нууц үг алдагдсан тухай албан ёсны мэдэгдлийг зохих ёсоор бидэнд ирүүлснээс бусад тохиолдолд бид Мерчант Портал дахь таны бүртгэлээр хийж буй аливаа үйлдлийг та өөрөө хийж буй гэж үзнэ.

Та манай Үйлчилгээг авахдаа манай Нөхцөл, болзол болон бусад журмыг дагаж мөрдөнө.

Та манай Үйлчилгээг гагцхүү хуульд нийцсэн, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, зүй ёсоор ашиглаж, хэрэглэх ёстой.

Манай Үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, ашиглах, тохиргоо хийх, хуулбарлах, өөрчлөх, дуурайх, дамжуулах, эрх олгох, дамжуулан эрх олгох, шилжүүлэх, үзүүлэх, танилцуулах зэргээр, түүнчлэн бидний Үйлчилгээнд, хэрэглэгчдэд болон бусад этгээдэд дарамт, хохирол, аюул учруулах байдлаар шууд болон шууд бусаар

(a) Манай үйлчилгээг хөрвүүлэх, өөрчлөх, хувиргах, хуулбарлан бүтээх, задаргаа хийх, код гарган авах

(б) Манай үйлчилгээ болон системд зөвшөөрөлгүй нэвтрэх эрх олж авах эсхүл ийнхүү эрх олж авахаар оролдох

(в) Манай үйлчилгээ үзүүлэх явцад гаднаас нөлөөлөх, саад болох

(г) Хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах

(д) Манай үйлчилгээг худалдах, дамжуулан худалдах, түрээслэх, төлбөр авах -ыг хориглоно.

Нэмэлт нөхцөл, журмууд

Өөрчлөлт

Мерчант Портал болон хэрэглэгчийн сэтгэгдэл тогтмол өөрчлөгдөж, хөгжиж байдаг тул бид хэдийд ч:

  • Мерчант Порталын үйлчилгээ, бусад үйлдлүүдийг нэмэх, өөрчлөх, хасах эрхтэй (тухайн үйлчилгээ нь үнэ төлбөргүй эсэхээс үл хамааран);
  • Мерчант Порталыг тэр чигт нь зогсоох, түр завсарлах, дуусгавар болгох эрхтэй.

Мерчант Портал дээрх сурталчилгааны контент

Мерчант Портал нь зар сурталчилгааны эсхүл арилжааны контент агуулж болно. Бид (a) Мерчант Портал дээр сурталчилгааны болон арилжааны контентыг нэвтрүүлэх, танилцуулах, дамжуулах, тухайн сурталчилгааны болон арилжааны контентыг тодорхойлох; (б) Мерчант Портал Нууцлалын журамд нарийвчлан тодорхойлсны дагуу танд зориулсан, танд хамааралтай тодорхой сурталчилгааг нэвтрүүлэх эрхтэй болохыг та хүлээн зөвшөөрнө.

Хариуцлагаас ангид байх

Та (a) манай Үйлчилгээг ашиглах болон түүнд нэвтрэхтэй холбоотой, мөн ийнхүү ашиглах, нэвтрэхдээ өгсөн мэдээллүүдтэй холбоотой ; (б) энэхүү Нөхцөл, болзлыг зөрчсөн эсхүл ийнхүү зөрчихийг завдсан үйлдэлтэй холбоотой; эсхүл (c) гуйвуулсан үйлдэлтэй холбоотой үүссэн, тэдгээрээс үүдэлтэй бүх үүрэг хариуцлага, хохирол, алдагдал, зардал зэргээс Мерчант Порталыг чөлөөлж, ангид байлгана. Аливаа Гомдлоос чөлөөлөх болон түүнийг шийдвэрлэхэд бидний тавьсан шаардлагыг дагуу бүрэн дүүрэн хамтран ажиллана.

Бусад

Нөхцөл, болзолд оруулах нэмэлт, өөрчлөлт

Бид энэхүү Нөхцөл, болзлыг тогтмол шинэчилж, өөрчилж байна. Иймд энэ хуудсыг тогтмол орж аливаа өөрчлөлт орсон эсэхийг шалгаж байхыг танд зөвлөж байна. Бид орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэхдээ шинэчилсэн Нөхцөл, болзлыг энэхүү хуудсан дээр нийтлэх замаар мэдэгдэнэ. Эдгээр өөрчлөлт нь энэхүү хуудсан дээр нийтлэгдмэгц хүчин төгөлдөр болж үйлчилнэ.

Бидэнтэй холбоо барих

Манай Нөхцөл, болзлын талаар ямарваа санал, хүсэлт байвал та манай support@databank.mn хаягаар бидэнтэй холбогдоорой.

Манай Үйлчилгээг ашиглахтай холбоотой нэмэлт мэдээлэл бүхий дараах баримт бичигтэй танилцана уу:

  • Мерчант Портал нууцлалын журам

Нууцлалын журам

Энэхүү хуудас нь манай Үйлчилгээг ашиглахаар шийдсэн этгээдийн Хувийн мэдээллийг авах, ашиглах, задруулах талаар зохицуулсан манай журмын талаар мэдээлэл өгөхөд зориулагдсан болно. Хэрэв та манай Үйлчилгээг ашиглахаар шийдсэн бол энэхүү журамтай холбоотой мэдээлэл цуглуулах, ашиглах журмыг хүлээн зөвшөөрнө. Бидний цуглуулж буй Хувийн мэдээлэл нь Үйлчилгээг үзүүлэх, сайжруулахад ашиглагдана. Бид таны мэдээллийг энэхүү Нууцлалын журамд зааснаас өөр хэнд ч өгч, хуваалцахгүй. Энэхүү Нууцлалын журамд хэрэглэсэн нэр томьёог энэхүү журамд өөрөөр заагаагүй бол merchant.databank.com дээр нийтэлсэн Нөхцөл, болзолд заасантай ижил утгаар ойлгоно.

Бүртгэлийн мэдээл

Мерчант Портал данс нээхийн тулд та бидэнд утасны дугаар, регистрийн дугаар, иргэн болог байгууллагаас хамааран анкетыг бөглөж өгөх ёстой.

Нууцлалын журмын бусад нөхцөлүүд

Аюулгүй байдал

Таны бидэнд итгэж найдан өгч байгаа Хувийн мэдээллийг бид эрхэмлэх ба иймд бид тэдгээрийг хамгаалахын тулд зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтын арга хэрэгслийг ашиглахаар эрмэлзэн ажиллаж байна. Гэхдээ интернэтээр дамжуулах болон электрон байдлаар хадгалах арга хэрэгслүүдийн аль нь ч 100 хувь аюулгүй, найдвартай биш бөгөөд бид аюулгүй байдлыг бүрэн дүүрэн баталж чадахгүй болох юм.

Нууцлалын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

Бид Нууцлалын журмаа тогтмол шинэчилж, өөрчилж байна. Иймд энэ хуудас руу тогтмол орж аливаа өөрчлөлт орсон эсэхийг шалгаж байхыг танд зөвлөж байна. Бид орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэхдээ энэ хуудсан дээр шинэчилсэн Нууцлалын журмыг нийтлэх замаар мэдэгдэх юм. Эдгээр өөрчлөлт нь энэ хуудсан дээр нийтлэгдмэгц хүчин төгөлдөр болж үйлчилнэ.

Бидэнтэй холбоо барих

Манай Нууцлалын журмын талаар ямарваа санал, хүсэлт байвал та бидэнтэй support@databank.mn хаягаар хандана уу.